Нүүр хуудас
2019-09-22

Мон-Алтиус Дээд Сургуулийн I-III ангийн оюутнууд 2019-2020 оны хичээлийн жилийн эхэнд ээлжит намрын ажилдаа гарлаа. Энэ удаа Өвөрхангай аймгийн Хархорин суманд "Хархорин" Хувьцаат Компаний чацарганы талбайд багш, оюутнууд ажиллаж байна. Оюутнууд  баг болж гэрээнд заасан нормоо гүйцэтгэхийн төлөө уралдаан зарлан идэвхтэй, эрчимтэй, санаачлагатай ажиллацгааж байна. Намрын ажлыг удирдаж байгаа багш Ө.Ариунболд, С.Оюунтуяа. Х.Оюунгэрэл, Д.Чойжамц, Д.Мөнхбаясгалан нар оюутнуудаа амжилттай зохион байгуулж байгаад "Хархорин" ХК-ны удирдлагууд сэтгэл өндөр байгаагаа Сургуулийн удирдлагуудад илэрхийлсэн байна. Багш, оюутнууддаа амжилт хүсэе.

2019-08-29

2019-05-31

Азийн Гандболын Холбоо (AHF)-ны Төвийн бүсийн Цомын аварга шалгаруулах тэмцээнд Мон-Алтиус ДС-ийн 2в ангийн оюутан М.Бахадгуль, Р.Бадамрагчаа нар 19 хүртэлх насны ангиллын эмэгтэй шигшээ багт тоглож хүрэл медалийг, 1в ангийн оюутан О.Отгонцэцэг 17 хүртэлх насны ангиллын эмэгтэй шигшээ багт тоглож мөн хүрэл медалийг тус тус хүртсэн сайхан амжилтуудыг үзүүлсэн байна. Мон-Алтиус Дээд Сургуулийн ОУХМ Г.Амарсанаа багш дээрх шигшээ багийн дасгалжуулагчаар амжилттай ажилласан байна.

2019-05-31

Монголын Оюутны Гандболын Лигийн 2019 оны тэмцээн 4 сарын турш үргэлжилж дүнгээ гаргахад Мон-Алтиус Дээд Сургуулийн ОУХМ Г.Амарсанаа дасгалжуулагчтай Н.Сувд-Эрдэнэ ахлагчтай эмэгтэй баг Лигийн Аварга болж алтан медаль хүртлээ. Тус тэмцээний “Шилдэг Хаалгач”-аар 2б ангийн оюутан М.Магсүржав тодорсон байна. Харин эрэгтэй баг Шилдэг 8-д үлдэж энэ оны аварга баг Аварга ДС-ийн багтай тааран тоглож хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүлсэн байна.

2019-05-31

Монгол Улсын Оюутны Улсын аварга шалгаруулах Гандболын 2018-2019 оны тэмцээнд Мон-Алтиус Дээд Сургуулийн Н.Сувд-Эрдэнэ ахлагчтай эмэгтэй баг алтан медаль, Г.Баяржавхлан ахлагчтай эрэгтэй баг хүрэл медаль тус тус хүртэж байгууллагын нэгдсэн дүнгээр ОУХМ Г.Амарсанаа дасгалжуулагчтай Мон-Алтиус Дээд сургууль 1 дүгээр байр эзэлсэн сайхан амжилтыг үзүүллээ.

2019-05-14

ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБООНЫ ОЛОН УЛСЫН

  ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

Оросын Холбооны Улсын Красноярск хотод болсон Олон Улсын Оюутны Өвлийн Универсиадын үеээр Олон улсын эрдэм шинжилгээний хурал ”ИННОВАЦИИ-ОБРАЗОВАНИЕ-СПОРТ” сэдэвтэйгээр 2019 оны 03 сарын 05-наас 03 сарын 07-ны өдрүүдэд “GRAND HILL SIBIRI”-т дараах 3 чиглэлээр салбар хуралдаанууд зохион байгуулагдсан юм. Үүнд:

  1. “INNOVATION FOR DEVELOPING HUMAN CAPITAL & RESOURSCES IN SPORT” (ИННОВАЦИИ В РАЗВИТИИ РЕСУРСОВ И ЧЕЛОВЕЧЕСКОГО КАПИТАЛА В СПОРТЕ)
  2. INNOVATION AND NEW TECHNOLOGIES IN SPORT  (ИННОВАЦИИ И НОВЫЕ ТЕХНОЛОГИИ В СПОРТЕ)
  3. “INNOVATION FOR UNIVERSIADE LEGACIES: LOOKING AHEAD TO THE FUTURE THROUGH THE PRESENT (ИННОВАЦИИ ДЛЯ НАСЛЕДИЯ УНИВЕРСИАДЫ: БУДУЩЕЕ В НАСТОЯЩЕМ)

Тус хуралдаанд Дэлхийн өнцөг булангаас ирсэн олон эрдэмтэд, судлаачид, , багш, сурган хүмүүжүүлэгчид төлөөлөгчид оролцсоноос “Мон-Алтиус” Дээд Сургуулийн багш докторант Б.Балжинням, докторант С.Оюунтуяа нар “Изучение формирования волевых качеств студентов” сэдвээр илтгэл тавьж амжилттай хэлэлцүүлж зохион байгуулагчдаас өндөр үнэлгээ авсан байна. Багш нартаа баяр хүргэе.

 

 
 
Facebook